Улсын Ерөнхий Прокурорын Газар
1930 онд хуралдсан Улсын 6 дугаар их хурлаас Улсын ба аймгуудын зэрэг газруудад прокурорын байгууллагыг байгуулахаар заасныг үндэслэн анх Хэнтий аймгийн Хууль сахих прокурорын байгууллага 1932 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдан ажил хэргээ шийтгэн явуулж эхэлсэн тухай 1 тоот албан бичиг гарган харьяа сумд, албан газарт зарлан мэдэгдсэнээр 1932 оны 06 дугаар сарын 16-ний өдрийг аймгийн прокурорын газар байгуулагдсан өдөр гэж үздэг. Аймгийн прокурорын газар нь анх байгуулагдахдаа прокурор 1, мөрдөн байцаагч 1 бүгд 2 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө тус аймгийн прокурорын газар нь 20 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.