ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Хэнтий аймгийн прокурорын газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан "Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд анхаарах асуудал" сэдэвт сургалтанд оролцлоо.

Сургалтын үеэр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийжээ.

Уг сургалт нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн юм.