ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн төрийн байгууллагуудын “Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-нд оролцож, төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” талаар сургалт хийжээ.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, аж ахуй нэгж байгууллагын 70 орчим удирдах албан тушаалтан оролцсон байна.