ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран “Цаашид хэрэгжүүлэх ажил, хүрэх үр дүн” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг хэлэлцэж мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар анхаарч, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.