ПРО ПОДКАСТ №97 ОРЧИНДОО АЮУЛ УЧРУУЛЖ БОЛОХ АМЬТНЫГ ЗОХИХ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙЛГАХ НЬ ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

A- A A+
ПРО ПОДКАСТ №97 ОРЧИНДОО АЮУЛ УЧРУУЛЖ БОЛОХ АМЬТНЫГ ЗОХИХ ХАМГААЛАЛТГҮЙ БАЙЛГАХ НЬ ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвтэй “Орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгах нь ямар эрсдэлтэй вэ?” сэдвээр ярилцлаа.

- Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл:

• Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

• Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- Иргэд нохойндоо вакцин хийлгэдэггүй байдлаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийн улмаас учрах хор уршиг, сөрөг үр дагавар нэмэгддэг.

- Дэлхий дахинд хүний галзуу өвчний халдварын эх үүсвэрийн 99%-ийг нохой эзэлдэг бол Монгол улсын хувьд галзуу өвчний халдварын эх үүсвэрийн 60% нь нохой, 40% нь зэрлэг амьтад болох чоно, үнэг, хярс зэрэг амьтад эзэлдэг гэсэн судалгаа байдаг.

- Иргэн та орон сууц, гэр хорооллын хашаандаа нохой тэжээдэг эсвэл тэжээхээр төлөвлөж байгаа бол тусгайлан бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд салхилуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувч, хөтөлгөөтэй байлгах, нохойтой гэр хорооллын айл өрхүүд гадна хаалгандаа өдөр, шөнийн аль ч цагаар бусдад харагдахуйц ил тод анхааруулах тэмдэглэгээ хийх зэргээр бусдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.