Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдаас гаргаж буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, шалгагдаж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх үүргийг прокурор, мөрдөгчдөд өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар