ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЖИЛТНУУДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЖИЛТНУУДЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Хэнтий аймгийн прокурорын газар нь тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтныг чадавхжуулах”  сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг 2021, 2022 оны байдлаар аймгийн хэмжээнд судалсан судалгааны дүн, шалтгаан нөхцөлийг танилцуулж, цаашид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.