ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Сүүлийн үед хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой гэмт хэрэг, зөрчил цөөнгүй гарч байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 232 дугаар цэргийн ангитай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр хугацаат болон цэргийн алба хаагчийн эрх зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах асуудлыг хэлэлцэж, сургалт хийж, мэдээлэл өгсөн байна. Тус арга хэмжээнд 80 гаруй хугацаат болон цэргийн ангийн алба хаагчид оролцжээ.