“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Олон Улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас аймаг дахь Төрийн аудитын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбар болон аймгийн Тамгын газартай хамтран “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгээр аймгийн төрийн байгууллагуудад хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар илэрч байгаа зөрчил, анхаарах асуудал, мөн авлигын гэмт хэргийн тухай ойлголт, эрүүгийн хариуцлагын талаар мэдээлэл танилцуулж, санал солилцон, төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.