ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД “ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС АНГИД БАЙХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД “ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС АНГИД БАЙХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн төрийн байгууллагуудын алба хаагч нарын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр тус прокурорын газраас “Эрүүдэн шүүхээс ангид байх” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ эрүүдэн шүүхийн аливаа хэлбэрийг гаргахгүй байхад анхаарч, хүний эрхийг хамгаалж ажиллах талаар хэлэлцсэн байна.

Өдөрлөгт Хэнтий аймгийн төрийн захиргаа, үйлчилгээ болон төрийн тусгай чиг үүрэг бүхий 16 байгууллагын 90 гаруй албан хаагч оролцлоо.