“ЁС ЗҮЙ ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЁС ЗҮЙ ХАРИУЦЛАГА” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан хамт олны дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор үе шаттай ажил арга хэмжээг авч, долоо хоног бүр прокурор, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.  

Энэ санаачлагын хүрээнд ахмад прокурор Д.Энхжаргалыг урьж “Ёс зүй, хариуцлага” сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар өдөр тутам хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаандаа бусадтай хэрхэн харилцах, сахилга бат, ёс зүйг хөтөлбөргүй баримталж ажиллах талаар яриа өрнүүлж, өөрийн туршлагаас хуваалцжээ.       

Сургалтад аймаг болон сум дундын прокурорын газрын 25 прокурор, ажилтан оролцож, мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлж, олон нийттэй харилцахдаа хүний эрхийг хангах, ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарах асуудлаар санал солилцсон байна.