НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, аймгийн Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдыг оролцуулан "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөлтийг сайжруулах нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн  хүрээнд прокуророос төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын хамтын ажиллагаа, шүүхэд нэхэмжлэх гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвээр санал солилцсон байна.  

Тус аймгийн прокурорын газраас 2025 оны 09 сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 21 хэрэгт нэхэмжлэгчээр оролцож, 51.264.000 төгрөгийн үнийн дүнтэй 16 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.