ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН “БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН “БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэнтий аймгийн прокурорын газар нь Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх бүсчилсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн удирдлага, алба хаагчид оролцов.    

Бүсчилсэн зөвлөгөөнийг 2025 оны 7 дугаар сараас эхлүүлж урд болон хойд бүсийн сумдад хийсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс баруун бүс болох Батширээт, Мөрөн, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэр мандал сумдад зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг буруулах чиглэлээр сургалт, яриа таниулга хийсэн байна. 

Зөвлөгөөний үеэр Хэнтий аймагт зонхилон үйлдэгдэж байгаа мал хулгайлах, залилах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж 2026 онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар болон сумдад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн хууль, эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Гэмт хэрэг зөрчилгүй сум” нэгдсэн арга хэмжээний явц байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож, хэлэлцжээ.