Хэнтий аймгийн прокурорын газар, Зэвсэгт хүчний 0232 дугаар цэргийн ангитай хамтран тус ангийн офицер, эрх бүхий албан хаагч нарт цэргийн анги болон цэргийн ангийн алба хаагч хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлүүдийн шалтгаан нөхцөл, хуулийн хариуцлагын талаар мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулав.
Мөн сургалтын үеэр прокуророос төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг хэрхэн нөхөн төлүүлж байгаа, тодруулбал прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар