Хэнтий аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж, Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчихгүй байхыг сэрэмжлүүлэх ажил зохион байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцогч 200 гаруй иргэнд мэдээлэл зөвлөмж өгч, гарын авлага тараажээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн ажилтнуудад “Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
“Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 300 гаруй сурагчдад зохион байгуулжээ.
Эрүү шүүлт тулгах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн тасагт шалгалт хийж, шаардлага хангахгүй өрөө, тасалгааг засварлаж, камержуулах талаар үүрэг чиглэл өгчээ.
“Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-нд оролцож, төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, сургалт хийжээ.
"Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд анхаарах асуудал" сэдэвт сургалтанд оролцлоо.
Хэнтий аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх зорилгоор сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар